Сэтгүүлчид томуугийн вакцинд хамрав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-02-03 16:46:50

Эрүүл мэндийн сэтгүүл зүйн “Оюуны дархлаа” ТББ,  ХӨСҮТ хамтран Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль /АШУҮИС/-ийн Монгол Уламжлалт Анагаах Ухааны Клиникийн дэмжлэгтэй сэтгүүлчдэд зориулан томуугийн эсрэг вакциныг үнэ төлбөргүй хийж эхэллээ.

Баянгол дүүргийн Хүүхдийн эмнэлэг /хуучин Долдугаар төв/-ийн чанх урд Монгол Анагаах Ухааны Клиникийн байрны хоёрдугаар давхарт вакцинжуулалт хийж байна. Тиймээс хэвлэл мэдээллийн салбарынхыг уг дархлаажуулалтад идэвхтэй оролцохыг зохион байгуулагчид уриаллаа.

Энэхүү вакцинжуулалтад 300 сэтгүүлчийг хамруулан, энэ сарын 05-ныг хүртэл зохион байгуулах юм.

Ж.Болор


 

Холбоотой мэдээ