Үр тарианы хураалт 75.8 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-10-19 14:22:04

Өнөөдрийн  байдлаар  нийт 225.3 мянган га-гаас 176.2 мянган тонн үр тариа, 12.1 мянган га-гаас 147.8 мянган тонн төмс, 6.5 мянган га-гаас 68.9 мянган тонн хүнсний ногоо, 24.9 мянган га-гаас 34.7 мянган тонн тэжээл, 22.7 мянган га-гаас 11.7 мянган тонн тосны ургамал  хураан аваад байна.

Ингэснээр үр тарианы хураалт 75.8 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 98.0-99.6 хувьд хүрчээ.

Улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах боломжийг бүрдүүлжээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ