Г.Ганбаярыг магистрын сургалтад суралцах эрхийн бичгээр шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-02-04 13:45:56

Галын аюулаас дөрвөн хүний эрдэнэт амийг аварсан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганбаярыг Хууль сахиулахын их сургуулийн удирдлагууд энэ сарын 2-нд хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганбаярт Их сургуулийн захирал, профессор, тэргүүн комиссар С.Баатаржав баяр хүргэн, ажлын амжилт хүсээд Хууль сахиулахын их сургуулийн “Алдар” тэмдгээр шагнаж, магистрын сургалтад элсэн суралцах эрхийн бичиг гардуулсан аж.

Ёслолын арга хэмжээнд Их сургуулийн захирал, профессор, тэргүүн комиссар С.Баатаржав, Албаны зохион байгуулалт, санхүү хангамж эрхэлсэн дэд захирал, дэд комиссар Д.Ядамдорж, ангийн багш Цагдаагийн сургуулийн Мөрдөх албаны тэнхимийн ахлах багш, цагдаагийн хошууч Д.Энхбаяр болон Их сургуулийн нийт бүрэлдэхүүн оролцов.

Г.Ганбаяр нь Хууль сахиулахын их сургуулийн 2014 оны төгсөгч юм. 

Б.Туул

 

Холбоотой мэдээ