НЭМГ, ЭМЯ-ны харьяа 12 байгууллагатай хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-02-06 13:47:39

Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/ “Хорт хавдраас сэргийлэх, хянах дэд хөтөлбөр 2015-2020”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр ЭМЯ-ны харьяа төв эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн 12 байгууллагын удирдлага хамтын ажиллагааны  харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд нийслэлийн иргэдэд хүрч буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг сайжруулах, урт, богино хугацааны сургалтад хамруулах, туршлага судлах, сэлгэн ажиллах, мэргэжил арга зүйгээр дэмжих, өвчний эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах зэрэг чиглэлээр ажиллах юм. Мөн нийгмийн эрүүл мэндийг сайжруулах сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ, аюулгүй байдлыг хангах, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад анхаарах аж.

Энэхүү үйл ажиллагаанд хүндэт зочноор Нийслэлийн ЗДТГ болон ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд болон албаны бусад хүмүүс оролцов.

Холбоотой мэдээ