Тусгай дугаар луу залгаж эмнэлэгт үзүүлэх цаг авдаг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймаг дахь БОЭТ-өөр үйлчлүүлэх иргэд 7058-2277, 7058-2299 дугаарын утсаар холбогдож, эмнэлэгт үзүүлэх цагаа захиалах боломжтой болжээ.
Иргэд БОЭТ-ийн Оношлогооны хэсэгт 7058-2299 дугаараар хандах бол хамгийн өндөр ачаалалтай шүд, чих, хамар хоолой, дотоод шүүрлийн үзлэг эмчилгээний амбулаторийн хэсэгт 7058-2277 тоот утсаар холбогдож үзүүлэх цагаа товлоно. Ийн зохицуулснаар өглөө бүр урт дараалал үүсэхгүй, үйлчлүүлэгчдийн цаг завыг хэмнэж байна. Харин утсаар цаг товлосон иргэд 30 минутын өмнө бүртгэл дээр ирж, амбулаториор үйлчлүүлэгчдийн картанд тэмдэглэл хийлгэх юм. Хэрэв цагтаа ирж амжихгүй бол урьдчилан мэдэгдэх шаардлагатай гэнэ. Мөн дээрх тусгай дугаараар үйлчлүүлсэн иргэд 3-5 хоногийн дараа товлосон цагтаа ирж үйлчлүүлэхийг утсаар сануулах хэсэг ч ажиллаж байна.
Б.Туяа