Дэлхийн цомд оролцох Оросын багийн бүрэлдэхүүн тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
adiyakhuu@montsame.mn
2017-02-07 09:17:23

МОСКВА./TASS/. 2012 оны Олимпын аварга Жамал Отарсултанов 2 дугаар сарын 16-17-нд Иран улсад болох чөлөөт бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно гэж Оросын бөхийн холбоо мэдээллээ.

Отарсултанов 61 хүртэлх кг-ийн жинд барилдах юм. 2012 оны Европын аварга Алан Гогаев -65 кг-ийн жинд хүч үзнэ.

ОХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд Артем Гебеков, Зелимхан Абакаров /-57 кг/, Жамал Отарсултанов, Виктор Рассадин /-61 кг/, Алан Гогаев, Чермен Валиев /-65 кг/, Алибек Акбаев, Магомедхабиб Кадимагомедов /-70 кг/, Ацамаз Санакоев, Радик Валиев /-74 кг/, Владислав Валиев, Ахмед Магамаев /-86 кг/, Юрий Белоновский, Расул Магомедов /-97 кг/, Владислав Байцаев, Мухамагази Магомедов /-125 кг/ нар багтжээ.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ