Эрүүл мэндийнхэн олон нийтийн сүлжээгээр мэдээллээ хэрхэн түгээхэд суралцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-02-07 11:19:59

Эрүүл мэндийн мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлэг, орчин үеийн анагаах ухааны хөгжил дэвшил, иргэдийн эрүүл ахуйн боловсролд чиглэсэн мэдээллийг хэрхэн бэлтэх, олон нийтэд яаж түгээх чиглэлд салбарын мэргэжилтнүүд суралцав.

ЭМЯ-наас санаачлан харьяа 16 байгууллагын удирдах ажилтнууд болон хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтнүүдийн дунд “Эрүүл мэндийн байгууллагууд олон нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй харилцах нь” сэдэвт практик сургалтыг анх удаа зохион байгуулав.

Сургалтад ЭМЯ-ны Төрийн Захиргааны удирдах газар, НЭМГ, харьяа 16 байгууллагын удирдлага болон хэвлэл мэдээлэл, сургалт сурталчилгаа хариуцдаг 30 гаруй хүн хамрав. Тэд хэвлэл мэдээллээр дамжуулан үйл ажиллагаагаа олон нийтэд хүртээмжтэй, ойлгомжтой хүргэх, олон нийтийн сүлжээг ашиглан иргэдтэй эргэх холбоотой ажиллах талаар шинэ мэдээлэл авлаа. Мөн хэвлэлийн мэдээ бэлтгэх, хэвлэлийн бага хурал, албан мэдэгдлийг олон улсын жишгийн дагуу хийх, камертай харилцах, ярих урлагаас эзэмших зэрэг дадлагад суурилсан онол, мэдээллээс суралцсан байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ