Хэнтий аймгийн “Оны 9 алдартан”  шалгаруулах санал хураалт өнөөдрөөс эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-02-07 13:08:06

Гал бичин жилийн Хэнтий аймгийн “Оны 9 алдартан”-ыг шалгаруулах арга хэмжээний санал хураалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна.

Энэхүү арга хэмжээ нь нийгмийн сайн сайхны төлөө иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, тухайн жилд амжилт бүтээлээрээ шалгарсан шилдэг хүмүүсийг алдаршуулах, ажил үйлсэд нь урам зориг нэмэх зорилготой аж.

“Хэнтийн мэдээ” сонины редакциас санаачлан хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уг арга хэмжээнд энэ жил Боловсрол, Урлаг соёл, Спорт, Төрийн захиргаа, төрийн үйлчилгээ, Бизнес, Эрүүл мэнд, Эрчим хүч, Хууль эрх зүй, Үйлчилгээ, Дэд бүтэц, Банк, санхүү, Харилцаа, холбоо, мэдээлэл технологи, Байгаль орчин аялал жуулчлал, Уул уурхай, Хяналт, шалгалтын байгууллага, ХАА, Газар тариалан, Хэвлэл мэдээлэл, ТББ гэсэн нийт 18 салбарт Хэнтийчүүдийн сор болсон 42 эрхэм нэр дэвшжээ. Эдгээр нэр дэвшигчдээс Хэнтий аймгийн “Оны 9 алдартан”-ыг шалгаруулахдаа:

 -Хэнтийн мэдээ сонины уншигчдын ирүүлсэн санал /сонины хайчилбар/

- Олны танил, нэр хүндтэй 50 эрхэмийн санал

-Эх орон 21.mn сайтаар авсан санал

- 1900-1515 тусгай дугаарт залгах болон 155488 тусгай дугаарт мессежээр ирсэн саналын дүнг нэгтгэн эцсийн шийдвэрийг гаргах юм байна.

Гал бичин жилийн “Оны 9 алдартан ” шалгаруулах арга хэмжээ нь Архангай, Өвөрхангай, Орхон, Сэлэнгэ, Хэнтий, Өмнөговь, Дорнод, Говь-Алтай, Булган, Завхан, Дорноговь, Дундговь зэрэг аймгуудад нэгэн зэрэг зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Шалгаруулалт өнөөдрөөс эхлэн 2017 оны 02 дугаар сарын 15-ныг дуустал хугацаанд үргэлжлэх аж.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ