Хишиг-Өндөрийн тэшүүрчид түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-02-07 15:20:25

Булган аймгийн Өсвөрийн тэшүүрчдийн аварга шалгаруулах нээлтэй тэмцээн 5 насны ангилалаар болж, Хишиг-Өндөр, Баяннуур, Булган сум, Орхон аймгийн 8 багийн 100 гаруй тамирчид хурдаа сорьлоо.

Багийн дүнгээр Хишиг-Өндөр сум тэргүүлж, Орхон аймаг, Баяннуур сум эхний байр эзэлсэн байна.

Өсвөрийн тэшүүрчдээс уралдсан зай бүртээ аваргалж байсан тамирчид байсан ч 17-19 насны хөвгүүдийн 500, 1000, 1500, 3000 метрийн 4 зайн уралдаан  Могод сумын А.Хосбаяр, Хишиг-Өндөр сумын Б.Одгариг нарын хооронд болж алт, мөнгөн медалийг хувааж зүүлээ. Б.Одгариг 500 метрийн зайд түрүүлж, бусад уралдаанд нь А.Хосбаяр аваргалсан юм.

Тэмцээний үеэр Монголын Үндэсний олимпийн хорооноос спортын салбарт хүч хөдөлмөрөө зориулж явсан ахмад тамирчид, дасгалжуулагчдыг шагнаж урамшууллаа.

Энэ сарын дундуур зохион байгуулагдах өсвөрийн тэшүүрчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор О.Энхболд дасгалжуулагчийн удирдлаганд 20 гаруй тамирчин аймгийн баяр наадмын цэнгэлдэх хүрээлэнгийн стандартын дагуу тавьсан 400 метр тойрогтой талбайд бэлтгэл хийж эхэллээ.

М.Батжаргал

Холбоотой мэдээ