Цагаан сар үзэсгэлэн худалдаа болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН“Цагаан сар-Булган түншлэл 2017” үзэсгэлэн худалдаа Булган аймагт ирэх Даваа гарагт нээгдэнэ.
Үндэсний уламжлалт сар шинийн баярыг угтаж орон нутгийн үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилж, борлуулалтыг нэмэгдүүлэх, иргэдэд чанартай, хямд үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэ үзэсгэлэн худалдааг жил бүр уламжлал болгон зохион байгуудаг юм.
Сар шинийн өмнөхөн болдог энэ үзэсгэлэн худалдаа борлуулалт сайтай байдаг учир орон нутгийн үйлдвэрлэгчид өргөн оролцдог байна.
Булган аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг нийслэлд зохион байгуулахаар төлөвлөж байсан ч орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн санал, үзэсгэлэнгийн зарим зардлаас шалтгаалан хойшлуулсан аж.
М.Батжаргал