Гэмт хэргийн шинжтэй дуудлага 5.1 хувиар өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Цагдаагийн газарт өнгөрсөн сард иргэд байгууллага аж ахуйН нэгж, иргэдээс нийт 450 гомдол ирсэн байна. Эдгээр дуудлагаас гэмт хэргийн шинжтэй 82 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны нэгдүгээр сарын мөн үеийнхээс 5.1 хувиар өссөн гэдгийг албаныхан тодотголоо.
Өнгөрөгч нэгдүгээр сард гэмт хэргийн улмаас харамсалтайгаар 10 хүн амиа алдаж, 30 бэртэж гэмтсэн байна. Үүнээс иргэдийн эрүүл мэнд эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг 26, иргэдийн өмчийн хулгай ес, малын хулгай 21, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 17, архидан согтуурч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж зөрчил гаргасан 73, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 41 иргэнд хариуцлага тооцон шийдвэрлэжээ.
Мөн сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хулгайд эд зүйлсээ алдахаас болгоомжилж сонор сэрэмжээ дээшлүүлэхийг аймгийн Цагдаагийн газраас онцгойлон анхааруулж байна.
Т.Есүхэйтөмөр