20 өрхөд цагаан сарын бууз, тавгийн идээ өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-02-16 10:03:56

Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хот хооронд тээврийн үйлчилгээ хүргэдэг Минтранс компанитай хамтран Мөрөн сумын зорилтот бүлгийн 20 өрхөд цагаан сарын бууз, тавгийн идээ өглөө.

Минтранс компани нь 24 автобусаар хот хоорондын чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ хүргэдэг бөгөөд 20 жилийн ойн хүрээнд 25 азтай зорчигчийг шалгаруулан шагнаж урамшуулж сайн үйлсийн аяныг өрнүүлж олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлон амьдардаг эхчүүдийн судалгааг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас авч сар шинийн өмнөхөн тусламжаа хүргэлээ.

2017 онд Монгол Улсын Засгийн газраас  өрхийн хөгжил хамгааллын  хөтөлбөрийг баталж энэ хүрээнд Хөвсгөл аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас 2800 орчим зорилтот өрхийг сонгон авснаас Мөрөн сумын 1095 өрхийг хамруулах бөгөөд эхний ээлжинд 20 өрхийг Минтранс компанитай хамтран сайн үйлсийн аянд хамруулжээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ