Баянзүрх дүүргийнхэн их цэвэрлэгээ хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-02-18 13:34:55

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас гал тахиа жилийн сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хийж байна.

Их цэвэрлэгээгээр гудамж талбайн хог хаягдал болон гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэж байгааг албаныхан хэллээ.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, СӨХ-үүд, Орон сууц нийтийн аж ахуйн компаниуд, ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудын оюутан, сурагчид нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэж байна. Түүнчлэн тус дүүргийн Нийтлэг үйлчилгээний хэлтсээс айл өрх болон аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлыг уртасгасан цагаар ачиж тээвэрлэж буй аж.

 Б.Заяа

Холбоотой мэдээ