Ахмадуудад хотын даргын гарын бэлгийг гардууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ“Алтан унжлагат хэмээх гал тахиа” жил гарах гэж байгаатай холбогдуулан Хотын дарга С.Батболд 90 наснаас дээш нас сүүдэр зооглож байгаа ахмадууд гарын бэлэг хүргүүлж эхэллээ.
Нийслэлийн засаг даргын тамгын газрын хэлтсийн дарга нар өнөөдөр өндөр наснуудын гэрт нь очиж, хотын даргын бэлгийг гардуулсан юм. Тодруулбал Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны иргэн , Монгол улсын генерал Т. Алтангэрэлийг хүндэтгэн хотын даргын бэлгийг гардуулсан байна. Тэрээр өнөө жил 99 нас хүрч буй бөгөөд цэргийн байгууллагад 47 жил тасралтгүй ажиллажээ. 1945 онд Улаанбаатар хотод Сэлэнгэ аймгаас шилжин ирж суурьсан энэ азай буурал агаарын хүчинд алба хаан 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явснаа дурсаж байна.
Б.Заяа