Хоёрдугаар сарын 21-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-02-21 09:07:01

09.00 цагт Төрийн ордонд шинэ батлагдсан Арбитрын хуулийг гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд танилцуулах хурал болно.

09.00 цагт Нээлттэй нийгэм форумд “Уул уурхайн тухай хуулийн төсөл” хэлэлцүүлэг болно.

09.00 цагт ГХЯ-нд Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвөлгөөн болно.

09.00 цагт Харилцаа холбооны салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн Мэдээлэл технологийн үндэсний паркт болно. 

10.00 цагт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад анхаарах зарим асуудал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд болно.

10.00 цагт Автотээврийн үндэсний төвд улс болон хот хоорондын тээвэрлэлт, Авто тээврийн хяналтын мэргэжилтнүүдийн үйлчилгээ, үйл ажиллагааны талаар 21 аймгийн салбарын мэргэжилтнүүдтэй цахим хурал хийнэ.

10.00 цагт ХСИС-д Оюуны өмч, улсын бүртгэлийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн болно.

11.00 цагт БСШУСЯ-нд "Ахмад настны нийгмийн хамгааллын талаар батлагдсан хууль, тогтоомжийг биелүүлэх нь" сэдэвт сургалт, семинар болно.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д ТҮЦ эрхлэгчдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. 

11.40 цагт МУИС-дОлон улсын эх хэлний өдөр”-ийг тохиолдуулан бүтээсэн “Дархад дууны цоморлог” номын нээлт болно. Утас 96021480

11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Багахангай дүүргийн Засаг дарга, удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Хангарди ордны 14 давхарт НЗД С.Батболд НЗДТГ-т ажиллаж байсан үе үеийн ахмадуудтай уулзана.

13.00 цагт Монгол, Япон улсын Эдийн Засгийн Түншлэлийн Хэлэлцээр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хоёр орны гадаад худалдааг өргөтгөх семинар МҮХАҮТ-д болно.

16.00 цагт “Пума империал” зочид буудалд Нийслэлийн хүүхдийн төлөөх зөвлөлийн хуралдаан болно.

19.00 цагт БНХАУ-ын Тианьжинь хотын урлагийн чуулгын тоглолт Улаанбаатар чуулгын концертын танхимд болно.

Холбоотой мэдээ