2179 ахмад насны хишиг авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-02-22 15:35:41

Дорноговь /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газрын 2017 оны нэгдүгээр сарын 25-ны 31 дүгээр тогтоолын дагуу Дорноговь аймгийн хэмжээнд нийт 2179 ахмад  насны хишиг авах эрх үүсчээ.

Үүнээс  энэ сарын 20-ны байдлаар  65-69 настай 820, 70-79 настай 926, 80-89 настай 369,  90-ээс дээш настай 42 ахмад настан, нийт 2157 ахмад насны хишгээ авахаар аймгийн ХХҮГ-т материалаа бүрдүүлж өгсөн байна.

Журмын дагуу 65-69 настай иргэд 50 мянга, 70-79 настай иргэд 80 мянга, 80-89 настай иргэд 150 мянга, 90-ээс дээш настай  ахмад настан 250 мянган төгрөгийг жилд хоёр удаа авах бөгөөд үүнд 180 гаруй сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн аж.

Ахмадуудад насны хишгийг Төрийн банкаар дамжуулан  энэ сарын 20-ноос эхлэн олгож эхэллээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ