Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-02-23 11:13:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит бус хуралдааныг өнөөдөр 11 цагаас зарлалаа.

Уг хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэх юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 2017 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэх аж.

Манай улс ОУВС-тай хэлэлцээ хийж, ажлын хэсгийн түвшинд тохиролцоонд хүрсэн. Уг тохиролцооны хүрээнд 3 үүргийг хүлээсэн бөгөөд үүний нэг нь төсөвтөө тодотгол хийх явдал юм. Энэ хүрээнд Сангийн яам төсвийн тодотголын төслийг боловсруулж, өнөөдрийн хуралдаанд оруулж ирсэн байна.  

Засгийн газар төслийг авч хэлэлцээд, шаардлага хангасан гэж үзсэн тохиолдолд УИХ-д өргөн мэдүүлнэ. 

Б.Туул

Холбоотой мэдээ