ОХУ-тай хиллэдэг зарим боомт сар шинээр амарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-02-23 13:45:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Оросын хилийн боомтууд Монголын уламжлалт сар шинийн баяр болон ОХУ-ын Эх орноо батлан хамгаалагчдын өдрүүдэд дараах хуваарийн дагуу амрахаар болжээ. Үүнд:

  1. Цагааннуур-Ташанта боомт  II/23, 27,28, III/01-ний өдрүүдэд
  2. Ханх-Монд боомт II/23-наас III/01-ний өдрүүдэд
  3. Ульхан-Дээд ульхан боомт II/23-наас 28-ны өдрүүдэд
  4. Боршоо-Хандгайт боомт II/27, 28, III/01-ний өдрүүдэд
  5. Тэс-Шар суурь боомт II/27, 28, III/01-ний өдрүүдэд
  6. Арцсуурь-Цагаантолгой боомт II/27, 28, III/01-ний өдрүүдэд тус тус амарна.

Монгол Улс, ОХУ-ын хилийн бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалтаар тохиролцсоны дагуу талууд дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд авто замын Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевск, төмөр замын Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевск боомтууд хуваарийн дагуу амралтгүй ажиллах юм.

Б.Туул

Холбоотой мэдээ