Гадаадын иргэдийг тооллогод идэвхтэй оролцохыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-10-20 15:27:32

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас манай улсад гэр бүлийн болон цагаач, хувийн бусад зорилгоор оршин сууж буй гадаадын иргэдийг тооллогод идэвхтэй оролцохыг уриаллаа.

Тус газраас зохион байгуулж буй  Монгол Улсад гэр бүлийн болон цагаач, хувийн бусад зорилгоор оршин сууж буй гадаадын иргэдийн нэгдсэн тооллого ирэх сарын 13-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

Энэхүү  тооллогыг хийснээр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй гадаадын болон олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газар, Монгол Улсад гэр бүлийн шалтгаанаар цагаач, хувийн бусад зорилгоор оршин сууж буй гадаадын иргэн, харьяалалгүй   хүний нэгдсэн бүртгэл, хяналт илүү сайжирна хэмээн албаныхан тодотгож байна. 

 Б.Заяа

Холбоотой мэдээ