Петр Ильичевийг НҮБ дахь ОХУ-ын Байнгын төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-02-24 11:29:45

НҮБ./TASS/. Хэдхэн хоногийн өмнө зуурдаар нас барсан Виталий Чуркины 1 дүгээр орлогчоор ажиллаж байсан Петр Ильичев НҮБ-д суугаа ОХУ-ын Байнгын төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо. Энэ тухай пүрэв гарагт Байнгын төлөөлөгчийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна.

НҮБ дахь ОХУ-ын Байнгын төлөөлөгчөөр 2006 оны 4 дүгээр сарын 8-наас эхлэн ажиллаж байсан Виталий Чуркин 2 дугаар сарын 20-нд 65 насандаа зуурдаар нас барсан билээ. ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, Байнгын төлөөлөгч ажлын байрандаа нас баржээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мягмар гарагт Чуркиныг "Эр зоригийн одон"-гоор нэхэн шагнасан байна.

2 дугаар сарын 22-нд НҮБ дахь ОХУ-ын Байнгын төлөөлөгчийн газарт Виталий Чуркинтай салах ёс гүйцэтгэсэн бол 2 дугаар сарын 23-нд түүний цогцсыг эх оронд нь авчирчээ. Талийгаачийг Троекуровын оршуулгын газарт оршуулна.

О.Барс

 

 

Холбоотой мэдээ