Аж ахуйн нэгжүүд хогийг мөнгө болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-10-20 15:47:54

Цагаан даваа, Нарангийн энгэрт эко парк байгуулж 12 хувийн хэвшлийн аж ахуйн нэгж хогийг мөнгө болгохоор өөрсдөөсөө хөрөнгө гарган ажиллаж байгааг Хотын Ерөнхий менежер Б.Бадрал хэллээ.

Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангах үүднээс нийслэлээс дэд бүтцийг шийдвэрлэхээр болсон байна.
Энэ ажлын хүрээнд 99 хорооны машин хүрэх боломжгүй нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээг иргэдийн бүлгээр гүйцэтгүүлжээ. Тухайн хороонд амьдардаг иргэд орчноо байнга  цэвэрлэдэг болсон байна.

Дашрамд дурдахад нийслэлийн хог тээврийн 110-120 автомашинд хог ачилтын автомат төхөөрөмж суурилуулж, хог их үүсдэг газруудад 240, 450 литрийн багтаамжтай цинкен хогийн сав байршуулахаар төлөвлөжээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ