“SpaceX” компани 2018 онд сар луу 2 жуулчин нисгэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
sarnai@montsame.mn
2017-02-28 21:48:01

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын сансрын пуужин хөөргөдөг хувийн компани болох “SpaceX” ирэх жилийн эхээр сар луу 2 жуулчин нисгэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Энэхүү сарны тойрог замд аялах багийн гишүүд ирэх оны 4 дүгээр сараас 6 дугаар сарын хооронд Олон улсын сансрын станц /ОУСС/-аас шинээр зохион бүтээсэн хөлгөөр хөөрөх юм хэмээн тус компани даваа гарагт мэдэгдсэн байна.

Төлөвлөгөөнд тусгасны дагуу 2018 оны эхээр  Флорида муж улс дахь Кеннедигийн нэрэмжит Сансрын төвийн тавцангаас багийн гишүүд хөөрөх бөгөөд энэ нь 1968 онд НАСА-гийн “Аполло” хөлгүүд нисч байсан тавцан ажээ.

Сарны тойрог замд аялах хоёр аялагчын талаар тодорхой мэдээллийг өгөөгүй байгаа бөгөөд тэд аль хэдийн гэрээ хийн аяллын төлбөр болох чамгүй хэмжээний мөнгийг төлсөн байна.

“SpaceX” компани 2024 онд Ангараг буюу Улаан нүдэн гараг руу хүмүүс илгээхээр төлөвлөж байгаа юм. 

Х.Сарнай 

 

Холбоотой мэдээ