Замын хөдөлгөөнийг 900 гаруй алба хаагч, сонсогч зохицуулан ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2017-03-01 17:44:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол түмний уламжлалт Сар шинийн баярын өдрүүдэд Замын цагдаагийн алба хаагчид Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллалаа гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Эдгээр өдрүүдэд Замын цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан байна.

Замын хөдөлгөөн зохицуулахаар нийт 900 гаруй замын цагдаа, ХСИС-ийн сонсогч, хэв журмын алба хаагч нар ажиллажээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ