“Шаргалжуут”-ыг Шаргалжуут хэмээх нэрлэх болсон нь

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 13:04:04

Манжийн дарлалын үед элч нар Ховд, Улиастай ороод буцах замдаа “Их гол” хэмээх голыг гаталдаг байжээ. Нэг удаа манжийн яаралтай чухал мэдээ авч явсан буухиа элчийг ирэхэд Их голын ус улаанаар эргэлдэн хөөсөрч байжээ. Үүнээс болж манжууд уг голыг “Шар галзуу гол” хэмээн нэрлэх болсон байна.

Тэгээд элч нар аар саархан юманд саатсан ч “Шар галзуутын гол” үерлээд хэмээн шалтаг тоочдог болж, алба саатуулсан гэх ялаас шийтгэлгүй өнгөрдөг болжээ. Нутгийнхан голынхоо нэрийг муухайгаар дуудахгүйн тулд хожмоо “Шаргалжуут” хэмээн зөөллөн нэрлэх болсон байна.

Сонирхуулахад, Тус гол Баянхонгор аймгийн Өлзийт сумаар урсдаг бөгөөд өдгөө Шаргалжуутын голын эрэгт “Шаргалжуут рашаан сувилал”-ын газар байдаг. Тус рашаан Баянхонгор аймгийн төвөөс зүүн хойно 60 км зайд оршдог.

Анх 1954 онд анагаах чанаараараа дэлхийд хосгүй Шаргалжуутын бү­лэг рашааны орд газрыг түшиглэн байгуулагдсан ба өнөөг хүртэл 61 жил тасралтгүй ард түмэнд үйлчилж байгаа юм. Жилд 3500-4000 гаруй хүн тус рашааныг зорин очдог байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ