Сурагчид усаа хайрлахыг уриалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-03-20 11:24:31

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн "Номун далай" цогцолбор сургуулийн 6в ангийн сурагчид Усаа хайрлахыг уриаллаа.

н.Мөнхжигүүр багштай тус ангийн 36 сурагч нийлэн өөрсдийн хийсэн гар урлалын бүтээлээ Төрийн албаны байгууллагуудаар биечлэн хүргэж, Усаа хэрхэн хайрлан хамгаалах талаар таниулан сурталчилж байгаа аж.

"Хичээл өдөр ордог болохоор түүнээс өмнө "даалгавраа" хийж байна. Би одоо энэ үзгийн саван дээрээ уриа үгээ бичиж, гарын үсгээ зурах ёстой" гээд өөрийн хийсэн үзгийн саваа гардуулж байхтай нь таарсан юм. Ийнхүү ярьсан сурагчийг Б.Бат-Эрдэнэ гэдэг. Тэдний ангийнхан зөвхөн Дэлхийн усны өдрийн хүрээнд ч бус алив арга хэмжээнд идэвхийлэн оролцдог, нийгмийн идэвх сайтай хамт олон гэж байна.

                                                                                                               Б.Мөнхзул

Холбоотой мэдээ