Ханбогд суманд 987 өрх амьжиргааны түвшин тогтоох судалгаанд орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-20 19:13:30

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд сумын  987 өрх амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдах  ажээ.

Улс орон даяар өрхийн амьжиргааны түвшин тогтоох шинэчилсэн судалгааг дахин явуулахаар болоод байгаа билээ.  2013 оны судалгаанд ороогүй өрхүүд, шинээр өрх тусгаарласан болон 0-18 настай хүүхэдтэй айл өрхүүдийг бүрэн хамруулах юм. Мөн дээрх судалгаанд хамрагдахдаа ажил хөдөлмөр эрхэлж байсан ч одоогоор хөдөлмөр эрхлэхгүй байгаа бол амьжиргааны түвшингээ дахин тодорхойлуулж болох юм байна. Судалгааг сумдад 3 дугаар сарын 20-30-ны өдрүүдэд айл өрхүүдээр явж хийх бөгөөд урьдчилсан байдлаар тус суманд 987 өрх судалгаанд хамрагдахаар бүртгэлтэй байгаа ажээ.

Өрхийн амьжиргаагаа тодорхойлуулснаар хүүхдийн мөнгө болон нийгмийн бүхий л судалгаанд хамрагдах үндсэн судалгаа болдог байна. Судалгаанд оролцохдоо иргэд үнэн зөв мэдээллээ өгч идэвхтэй оролцохыг холбогдох албаныхан уриалж байна.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ