Ерөнхий сайд энэ сарын 24-нд Баянхонгорт ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-03-22 18:49:56

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Баянхонгор аймагт энэ сарын 24-нд ажиллахаар болжээ.

Ажлын хэсэгт Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нарын хүмүүс багтаж байна.

Баянхонгор аймгийн Баганат талбайд 13:00 цагт болох цэргийн хүрээнийхэн жагсаж угтан авах юм. Ажлын хэсгийнхэн үргэлжлүүлэн "Ажилсаг төв", аймгийн цэвэрлэх байгууламж, цэвэр усны шугамын байгууламжтай танилцах юм байна. Мөн ажлын байр, гэр ахуйн тавилга үйлдвэрлэдэг жижиг үйлдвэрийн ажиллагаа, Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах аж.

Мөн өдрийн 16 цагаас аймгийн Хөгжимт Драмын театрт Ерөнхий сайд Баянхонгор аймгийн ард иргэдтэй хийх уулзалт хийх юм байна.

                                                                                                                       Б.Мөнхзул

Холбоотой мэдээ