Дэлхийн амны хөндийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан сургалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-03-23 15:03:44

Дорнод /МОНЦАМЭ/. Дэлхийн амны хөндийн эрүүл мэндийн өдрийг Дорнод аймагт “Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлье” уриан дор тэмдэглэж, сургалт, урьдчилан сэргийлэх үзлэг хийлээ.

Хэрлэн сумын 11-р сургууль дээр өдөрлөгийн үйл ажиллагааг төвлөрүүлж, 271 сурагчийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан, шүд нь өвчилж эхэлж буй хүүхдүүдэд фторт түрхлэг түрхэж өгөв. Түүнчлэн шүдээ хэрхэн угаах талаар зөвлөгөө өгсөн байна.

Өдөрлөгт зориулан АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн  багш, Анагаах ухааны доктор дэд профессор Ж.Үржинхандыг урьж, “Нүүр амны салстын өвчин” сэдвээр ЭМГ, БОЭТ, сургууль, цэцэрлэгийн  32 эмч, мэргэжилтэнд сургалт явуулжээ. Сүүлийн жилүүдэд хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулахын тулд “Хан-Уул” цогцолбор сургууль дээр Шүдний кабинет байнга ажиллаж, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлэх шат дараатай ажил тус аймгийн хэмжээнд өрнөснөөр өвчлөл харьцангуй буурч байгаа юм.   

Б.Туяа

Холбоотой мэдээ