Хөвсгөлд машин ачиж эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөн суманд авто тээврийн хэрэгсэл олширч албан ёсны бүртгэлтэй 8000 гаруй тээврийн хэрэгсэл байдаг байна.
Сүүлийн үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгдсэний улмаас зам тээврийн осол, гэмтэл ч нэмэгдсэн байна. Мөн жолооч нар автомашинаа албан ёсны зөвшөөрөлгүй газар тавих тохиолдол нэмэгдэж байгаа учраас Хүтрэнт шүтээн компаний машин ачих үйлчилгээг явуулж эхэлжээ. Тус компани одоогоор жижиг оврын буюу суудлын автомашиныг ачиж байгаа бөгөөд машинаа ачуулсан иргэдийг 25000 төгрөгөөр торгож байгаа гэнэ.
Энэ нь иргэдийг зам тээврийн хөдөлгөөнд соёлтой, хууль дүрмийн дагуу оролцуулж сургах зорилготой гэдгийг аймгийн Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас мэдээлж байлаа.
Б.Гантуяа