Гуравдугаар сарын 28-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-03-28 10:11:42

09.00 цагт Барилгын хөгжлийн төвд Хүн амын нутагшил суурьшлын бүсийн ерөнхий төслийн хэлэлцүүлэг болно.

09.00 цагт Хангарди ордны 14 давхарт Дэлхийн банкны экспертүүд бизнесийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчдөд хөрөнгө оруулалтын шинэтгэлийн зураглал, хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх механизмын талаар мэдээлэл өгнө.

09.00 цагт “Хөдөлмөрийн статистикийн олон улсын шинэ стандарт” семинар “Khuvsgul lake” зочид буудалд болно.

09.30 цагт Хангарди ордны 14 давхарт нутгийн захиргааны байгууллагуудын www.ublegal.mn цахим хуудсын нээлт болно. 

10.00 цагт “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын стандарт техникийн зохицуулалт, мал эмнэлэг ургамлын эрүүл ахуйн салбар дахь хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт семинар Корпорейт Конвейншн төвд болно.

11.00 цагт Үндэсний хөгжлийн газраас сэтгүүлчидтэй "Эх орны үйлдвэрээ, дэмжиж эдийн засгийн хямралаас гарцгаая" сэдвээр уулзалт хийнэ. Утас: 99816181

11.40 цагт Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан хуульд заасан шинэ тангараг өргөх ёслолын ажиллагаа Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жагсаалын талбайд болно. 

14.00 цагт "SS Club"-д Даамын өсвөр үеийн "Улсын аварга"-уудад шагнал, медаль гардуулах ёслолын ажиллагаа болно.

"Монгол ньюс" мэдээллийн төвд

11.00 цагт "Шударга Монгол хөдөлгөөн" ТББ-аас "Эрдэнэт үйлдвэр"-ийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт АН-ын дотоод сонгуульд нэр дэвшигчид мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ