“Монголын сайхан үстэй бүсгүй” шалгаруулах тэмцээнд Хэнтийн бүсгүй шалгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Монос косметик компаниас зарласан “Монголын сайхан үстэй бүсгүй” шалгаруулах фэйсбүүк уралдааны нэгдүгээр шат амжилттай зохион байгуулагдаж, шилдэг гурван оролцогчийн нэгээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат Цэнгэлбаатарын Ууганчимэг хэмээх бүсгүй шалгарчээ.
Тэрээр Үндэсний лаборатори Хэрлэн нэгдүгээр сургуульд Физикийн багшаар ажилладаг, сүүлийн 20 гаруй жил үсээ ургуулж байгаа юм байна.
Түүний үс 161 см урт бөгөөд үсний урт болон химийн найрлагатай будаг огт хүргэж байгаагүй эрүүл үстэй гэдгээрээ шүүгчдээс өндөр үнэлгээ авч чаджээ.
“Монголын сайхан үстэй бүсгүй” шалгаруулах фэйсбүүк уралдааны ялагчийг тодруулахдаа төгсгөлийн шатанд шалгарсан шилдэг 3 оролцогчийн зураг
-Monoscosmetic пэйж-д 3-р сарын 30-ны өдрийн 15:00 цаг хүртэл байршиж, лайк шайр, соммент цуглуулах бөгөөд цуглуулсан байдлаар 1 2 3 дугаар байр эзлүүлж дүгнэх,
-Мөн Хамтран ажиллагч мэргэжлийн мастер үсчин шилдэг 3 оролцогчийн үсэнд урт, өтгөн, эрүүл зэргээс шалтгаалан 5,7,10 оноо өгөх,
-Монос Косметик компанийн шүүгчийн зүгээс шилдэг 3 оролцогчийг мөн 5,7,10 оноогоор дүгнэх маягаар нийлбэр оноогоор ялагч тодрох юм байна.
Д.Одонтунгалаг