Дээрэм хийдэг хүүхдүүдийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2017-03-29 16:03:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид иргэдийн эд зүйл дээрэмддэг бүлэг этгээдийг баривчлан шалгаж байна.

Дээрэмчид 2016 оны 6 дугаар сараас эхлэн Баянзүрх дүүргийн 1, 3, 4, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээр шөнийн цагаар ганц нэгээрээ яваа эмэгтэй хүмүүс болон согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг араас нь боож, зодон эд зүйлсийг нь дээрэмддэг байжээ. Сэжигтнүүд  2000 онд төрсөн, ерөнхий боловсролын сургуулийн 10, 11 дүгээр ангийн сурагчид байгаа нь анхаарал татна. Тэд 13 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлсийг дээрэмдсэн нь шалгалтын явцад тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ