Дорнод аймаг энэ онд 630 орчим мянган төл хүлээж авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-03-31 19:59:26

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг энэ онд нийт хээлтэгчийн 83 хувь буюу 628728 толгой төл мал хүлээж авах юм. Урьдчилсан байдлаар ботго 794, унага 50764, тугал 50975, хурга 336325, ишиг 189961 байна.

Аймгийн хэмжээнд нийт хээлтэгч малын 1,0 хувь нь төллөж, төлийн хорогдол 2,4 хувьтай байна. Нийт сумаар цасан бүрхүүл хайлсан байдалтай байгаа ч нутгийн хойд хэсгээр цасны зузаан 10 орчим см, тус аймгийн малчид өвлийг харьцангуй өнтэй давж  хавартай золголоо.

Өнггөрсөн онд аймгийн аюулгүйн нөөцөд 563 тонн өвс, 150 тонн тэжээл бэлтгэснээс өвсний 64, тэжээлийн 73 хувийг зарцуулаад байна.

2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 1,7 сая мал тоолуулсны 755795 толгой хээлтэгч мал тоолуулжээ.

                                                                                                                             Б.Туяа

 

Холбоотой мэдээ