Идлиб хотод хлорын хий ашиглан дайралт хийсээр байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМИДЛИБ. /Anadolu/. Сирийн Чөлөөт армийн бүрэлдэхүүнд багтдаг Жайш аль-Наср /Ялгуусан арми/ бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч Мухамед Рашид мэдэгдэхдээ "Сирийн эрх баригч дэглэм тус улсын хойд нутгийн Идлиб хотод хлорын хий ашиглан дайралт хийж, 20 орчим энгийн иргэдийг хордуулсан" гэлээ.
М.Рашид “Асадын дэглэм оройн цагаар Аль Хабит тосгонд хлорын хий ашиглан дайралт хийсэн. Ойролцоогоор 20 хүн энэ дайралтанд өртсөн” гэж ярьсан байна.
Тэрбээр цааш нь хэлэхдээ "Асадын дэглэм хлорын хий агуулсан бортого бүхий бөмбөг тээсэн нисэх онгоцоор Идлиб хотын Аль Хабит тосгонд 26 удаа агаарын дайралт хийсэн бөгөөд дайралтад өртсөн хүмүүсийг орон нутгийн эмнэлэгт хүргэсэн" гэжээ.
Таван хоногийн өмнө Асадын армийн нисдэг тэргүүд хойд Хама хотын Ал-Латамна дүүрэгт хлорын хий шахсан бортого бүхий бөмбөг хаясны улмаас хоёр хүн амиа алдаж, наад зах нь 30 хүн хордсон байна.
НҮБ-аас томилогдсон мөрдөн шалгах хороо 2014 болон 2015 онд Асадын арми болон сөргөлдөгч талууд химийн зэвсэг хэрэглэж байсныг өнгөрсөн онд тогтоосон хэдий ч ямар нэгэн хариу арга хэмжээ аваагүй аж.
Хлорын хий нь олон улсын гэрээ хэлцлээр хориглосон хортой хий юм. Энэ хий их хэмжээгээр хүний биед нэвтэрсэн тохиолдолд уушигны судсуудыг гэмтээн, уушгинд их хэмжээний ус үүсгэн амьсгал боох бөгөөд хүүхэд болон настай хүмүүст маш их аюултай юм.
Х.Сарнай