Хүнсний талоноор 557 өрх үйлчлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-04-04 17:53:03

Дорноговь /МОНЦАМЭ/.Монгол Улсын Засгийн газар  2009 оноос эхэлж амьжиргааны түвшин доогуур иргэддээ хүнсний талон олгох ажлыг зохион байгуулж ирсэн.

2016 оны жилийн эцсээр Дорноговь аймагт  Хүнс тэжээл, нийгмийн халамжийн энэхүү хөтөлбөрт 557 өрхийн 1741 том хүн,  1634 хүүхэд хамрагдсан байна.

Хүнсний талоноор үйлчилгээ үзүүлэх эрх бүхий тус аймгийн 17 дэлгүүрээр том хүн 13000, хүүхэд 6500 төгрөгөөр сар бүр  10 нэр төрлийн бараа худалдаж авдаг юм.

Үүнд гурил, гурилан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн, элсэн  чихэр зэрэг хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн багтдаг.

Хүнсний талонд жилдээ 300 орчим сая төгрөг, сардаа  25 сая төгрөгийг төсвөөс зарцуулдаг аж. Харин хэдхэн хоногийн өмнө орон даяар эхэлсэн  өрхийн амьжиргааг тодорхойлох судалгааны үр дүнгээр хүнсний талоноор үйлчлүүлдэг иргэдийн тоонд багагүй өөрчлөлт орохоор байгаа аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ