Хэнтий аймаг энэ онд 31 мянган га-д тариалалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-04-05 12:37:35

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймаг 2017 онд нийт 31,0 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөжээ. Үүнээс үр тариа 28,0 мянган га-д тариалж, 30,0 гаруй мянган га-д уринш боловсруулалт хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Тус аймаг өнгөрсөн жил 70,0 мянган га талбайг эргэлтэнд оруулж, 2016 оны хавар нийтдээ 36 аж ахуйн нэгж, иргэд 30 мянган га-д тариалалт хийсэн юм.

Энэ хаврын тариалалтанд тус аймгийн хэмжээнд 4200 орчим тонн буудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгж, иргэд 1800 тонн үр нөөцөлж, 2400 тонн үр дутагдах тооцоо гарчээ. Одоогийн байдлаар газар тариалангийн аж ахуйн нэгжүүд хаврын тариалалтын бэлтгэл ажилдаа орж, чийг хаах, борной зэрэг бусад ажлуудыг хийж эхлээд байна. Энэ хаврын тариаланч, ногоочдын зөвлөлгөөнийг дөрөвдүгээр сарын хорьдоор хийхээр төлөвлөжээ.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ