Хэрлэн голын эрэг дээр “Найрамдал” парк байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 17:07:44

Дорнод аймгийн төв Чойбалсан хотод Хэрлэн голын эрэг дээр “Найрамдал” парк босч байна.

Энд гүүр, явган хүний зам, гэрэлтүүлэг, урлагийн тайз гээд хотын ард иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай орчин бүрдүүлж эхэллээ. Тус аймаг Зүүн бүсийн тулгуур төв болохын учир ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар, Агын тойрог, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хот, Хянган аймаг, Шилийн гол аймагтай нийгэм эдийн засаг, соёл, боловсрол, гээд бүхий л салбарт сайн хөршийн харилцаатай явж ирсэн. Читийн, Агын, Хянганы гэхчлэн өөрсдийн нэрийн гудамж талбайг өөрсдийн хөрөнгө оруулалтаар барьж босгосон нь хотын өнгө үзэмжид нөлөөлөөд зогсохгүй, найрамдалт харилцааг бэхжүүлэхэд залуу үеийнхэнд эерэг ойлголтыг төрүүлдэг.

Энэ удаад  “Найрамдал” парк БНХАУ-ын Хөлөнбуйр хот 2 сая юанийн хөрөнгө санхүүжилтээр босч байна. Барилгын гүйцэтгэгчээр Чойбалсан хотын “Гэрэл сэтгэмж” ОНӨҮГ-ын хамт олон ажиллаж байгаа юм.

Хараахан нээлтээ ч хийгээгүй байгаа энэ паркын чулуун дээрх сийлбэрийг монгол бичиг, хятад ханзаар зэрэгцүүлэн бичсэнийг эхнээсээ жиргээчид шүүмжилж эхэллээ. 

Б.Туяа

 

Холбоотой мэдээ