Өмнөд Осетийн нэрийг өөрчлөхийн төлөө сонгогчдын 78 хувь нь саналаа өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-04-10 09:51:35

ЦХИНВАЛ./TASS/. Өмнөд Осетийн Бүгд Найрамдах улсын нэрийг Алани улс болгон өөрчлөхийн төлөө сонгочдын 78 хувь нь саналаа өгчээ. Энэ нь Сонгуулийн төв комиссын дарга Белла Плиева сэтгүүлчдэд өгсөн урьдчилсан мэдээлэл юм.

“Улсын нэрийг өөрчлөхийн төлөө 78,2 хувь саналаа өгсөн бол 21,8 хувь нь эсрэг санал өгсөн” гэж тэрбээр 27 хэсгийн хорооноос авсан мэдээлэлд үндэслэн танилцуулжээ.

Ням гарагт Өмнөд Осетид Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрсөн юм. Сонгуультай нэгэн зэрэг Өмнөд Осетийн нэрийг Алани улс болгон өөрчлөх эсэх талаар иргэд саналаа өгчээ.

Сонгуулийн ирц 50 хувиас дээш байсан тул Өмнөд Осетийн сонгууль болон бүх нийтийн санал асуулга хүчинтэй төгөлдөр болсонд тооцсон байна.

О.Барс

 

Холбоотой мэдээ