АН-ын бүлэг мэдээлэл хийхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-04-10 12:09:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/.УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ.

Хуралдаанаар энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх томоохон хууль, тогтоолын төсөлд өөрсдийн баримтлах байр сууриа нэгтгэж байна. Бүлгийн хуралдаанаар 2017 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Дараагаар нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах тухай тогтоолын төслийн танилцуулгыг сонсох аж.

Өнөөдрийн хувьд тус бүлэг хэвлэлийнхэнд мэдээлэл хийхгүй аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ