АНУ, Канад болон Мексик улс хөлбөмбөгийн ДАШТ-ийг хамтран зохион байгуулахын төлөө өрсөлдөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-04-11 14:45:54

МОСКВА./TASS/.АНУ, Канад, Мексик гэсэн гурван улс 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг хамтран зохион байгуулахаар өрсөлдөх мэдүүлгээ өгчээ. Энэ тухай Нью-Йорк хотод болсон хэвлэлийн хурлын үеэр гурван улсын хөлбөмбөгийн холбоодын төлөөлөгчид мэдэгдсэн байна.

2026 оны ДАШТ-ний үеэр нийтдээ 80 тоглолт явагдах ба тэдгээрээс 48 нь хэсгийн тоглолт, 32 нь хасагдах шатны тоглолтууд юм. Урьдчилсан байдлаар 60 тоглолт АНУ-ын нутаг дэвсгэрт явагдах бол Мексик болон Канадад тус бүр 10 тоглолт болох юм. АНУ-ын хөлбөмбөгийн холбооны тэргүүн хэлэхдээ, Засгийн газар энэ төслийг бүрэн дэмжиж байгааг онцлон тэмдэглэжээ.

ДАШТ нь Хойд Америкийн хувьд хамгийн сүүлд АНУ-д 1994 онд болж байсан билээ. Мексик улсад 1970 болон 1986 онд явагдаж байсан уг тэмцээн Канадад болж байгаагүй юм.

2026 оны ДАШТ-ийг зохион байгуулахын төлөө Англи, Казахстан, Колумб, Турк, Азербайжан, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсууд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байгаа юм. ДАШТ-2026-г зохион байгуулах улсыг 2020 оны 5 дугаар сард тодруулах аж.

О.Барс

 

 

Холбоотой мэдээ