Цагаан ордны төлөөлөгч Холокостын талаар хэлсэн үгнийхээ төлөө уучлал гуйлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-04-12 10:05:18

ЛОНДОН. /BBC/. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Шон Спайсер Холокостын талаар “зохисгүй” тайлбар хийснийхээ төлөө уучлал гуйлаа. Холокост гэдэг нь дэлхийн II дайны үеэр еврей үндэстнийг хоморголон устгасан үйл ажиллагаа юм.

Тэрбээр өмнө нь Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг Адольф Гитлертэй харьцуулахын зэрэгцээ "нацист Германы удирдагч хүртэл дэлхийн II дайны явцад химийн зэвсэг хэрэглэх талаар бодож ч байгаагүй" гэжээ.

90 орчим хүний амийг хөнөөсөн Идлиб мужид хийсэн химийн зэвсгийн дайралтын хариуцлагыг Асадын дэглэм хүлээх ёстой гэж барууны орнууд үзэж байгаа юм.

“Дэлхийн II дайнд химийн зэвсэг хэрэглэж байгаагүй. Гитлер химийн зэвсэг хэрэглэх талаар огтхон ч бодож байгаагүй” гэж Спайсер ярьжээ.

Дараахан нь сэтгүүлчид Спайсераас хэлсэн зүйлдээ тайлбар өгөхийг хүсэхэд тэрбээр хариулахдаа “Гитлер Асад шиг ингэж өөрийн ард түмнээ хорт хийгээр хордуулж байгаагүй” гэжээ.

Мөн тэрбээр "Асад хотууд дээр бөмбөг хаяж байгаа бол Гитлер хүмүүсийг Холокост-төвүүдэд аваачдаг байсан” гэж нэмэн хэлжээ. “Холокост-төвүүд” гэж Спайсер чухам юуг хэлсэн нь ойлгомжгүй байгаа ба түүхэнд ийм нэр томьёо байдаггүй аж.

Үүний дараа Спайсер бичгээр хийсэн мэдэгдэлдээ “Холокостын аймшигт үр дагаврыг дутуу үнэлэхийг би огтхон ч хүсээгүй" гэж дурджээ. Тэрбээр "энгийн номхон иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэн дайралт хийх нь огт байж болшгүй зүйл гэдгийг л тодотгох гэж оролдсон" гэж тайлбарласан байна.

Спайсерын мэдэгдэл нь нийгмийн сүлжээнд төдийгүй Америкийн улс төрийн хүрээнийхний дунд шүүмжлэлийн томоохон давалгааг үүсгэлээ.

Нийгмийн сүлжээний хэрэглэгчид Спайсерт хандан "Гитлерийн даалгавраар хорт хий ашиглан сая сая еврей хүмүүс, Гитлерийн улс төрийн өрсөлдөгчид болон бусад хүмүүсийн амийг хөнөөж байсан" гэдгийг сануулжээ.

О.Барс

 

Позднее в письменном заявлении Спайсер сообщил, что ни в коем случае не хотел приуменьшить "ужас Холокоста". Пресс-секретарь пояснил, что он просто пытался подчеркнуть неприемлемость использования самолетов для атаки гражданского населения с помощью химического оружия.

Дочь экс-кандидата в президенты США от демократов Хиллари Клинтон Челси написала в "Твиттере", что Спайсеру следует выделить время на посещение Музея Холокоста, который находится в нескольких кварталах от Белого дома.

Пользователи соцсетей напомнили Спайсеру, что по поручению Гитлера с помощью газа были убиты миллионы евреев, политических оппонентов партии Гитлера и других людей.

Пресс-секретаря раскритиковали за термин "Холокост-центры". "Серьезно? - написал в "Твиттере" сенатор Бен Кардин. - Вы, наверное, хотели сказать концентрационные лагеря".

Холбоотой мэдээ