Ой, хээрийн түймрийн улмаас 30 гаруй сая төгрөгийн хохирол учирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
batjargal@montsame.mn
2017-04-12 14:32:06

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн хэмжээнд 2017 он гарсаар ой хээрийн түймрийн улмаас 30 гаруй сая төгрөгийн хохирол учраад байна гэж аймгийн ОБГ мэдээллээ.

Сэлэнгэ сумын Тариахтай багийн нутаг “Рашаан”, Бугат сумын Ханжаргалант багийн нутаг "Доод чачирт" гэдэг газруудад иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс ой, хээрийн гал түймэр гарч, 906 га ой, хээрийн талбай өртөн шатсан байна.

Ой, хээрийн гал түймрийг унтраах үйл ажиллагааг Онцгой байдлын газрын алба хаагчид орон нутгийн удирдлага, ард иргэдтэй хамтран зохион байгуулан тухай бүр нь унтраажээ.

М.Батжаргал

Холбоотой мэдээ