“Биелшгүй даалгавар” киноны зургаа дахь ангийн зураг авалт Парист эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
bars@montsame.mn
2017-04-14 11:23:45

ПАРИС./TASS/.“Биелшгүй даалгавар” адал явдалт киноны зургаа дахь ангийн зураг авалт Парист эхэллээ. La Parisienne сонинд бичсэнээр, киноны гол дүрийг өмнөх ангиудад тоглосон Америкийн нэрт жүжигчин Том Круз бүтээх ажээ.

Том Круз зураг авалтын багийнхны хамт Парист хэд хоногийн өмнө ирсэн байна. 4 дүгээр сарын 8-ны бямба гарагт Том Круз Францын Эдийн засаг, санхүүгийн яамны байшингийн орой дээр гараад сууж байхыг нь сэтгүүлчид олж харжээ. Зураг авалтын явцыг хотын иргэд, жуулчид ажиглан харж байлаа.

Парис дахь зураг авалтын ажил 35 өдрийн турш үргэлжилнэ. Хэд хэдэн үзэгдэл хэсгийг Парис хотын хамгийн алдартай гудамж болох Оперын өргөн чөлөө, Парисын метроны Гренель гудамжны хэсэгт авахаар төлөвлөжээ.

Уг киног 2018 оны 6 дугаар сард дэлгэцэнд гаргахаар төлөвлөж байгаа аж. “Биелшгүй даалгавар: Шоовдорлогдсон хүмүүсийн уур хилэн” киноны өмнөх анги 2015 онд дэлгэцэнд гарсан ба дэлхийн даяар 700 сая долларын орлого олжээ.
О.Барс

В Париже начались съемки шестой части фильма "Миссия невыполнима"

10 апреля, 13:03 UTC+3
По данным газеты La Parisienne, съемки в Париже продлятся 35 дней
Поделиться
Том Круз на съемках шестой части фильма

Том Круз на съемках шестой части фильма "Миссия невыполнима"

© Marc Piasecki/GC Images

ПАРИЖ, 10 апреля. /Корр. ТАСС Арина Лебедева/. Съемки шестой части приключенческого боевика "Миссия невыполнима" начались в Париже. Как сообщает газета La Parisienne, главного героя картины, как и в предыдущих частях, сыграет всемирно известный американский актер Том Круз.

По сведениям издания, он приехал в Париж вместе со съемочной группой несколько дней назад. В субботу, 8 апреля, актер был замечен журналистами в 12-м округе Парижа - он сидел на крыше министерства экономики и финансов в районе Берси, откуда должен был спрыгнуть. За съемочным процессом наблюдали местные жители и туристы.

По информации издания, съемки в Париже продлятся 35 дней. Планируется, что несколько сцен будут сняты на одной из самых известных улиц города - авеню Опера, а также под линией парижского метрополитена, проходящей по открытому воздуху в районе улицы Гренель.

Выход фильма на экраны запланирован на июнь 2018 года. Предыдущая часть киноэпопеи "Миссия невыполнима: Племя изгоев" стартовала в кинопрокате в 2015 году. В мировом прокате она собрала почти $700 млн.



Подробнее на ТАСС:
http://tass.ru/kultura/4169858
 
 
Холбоотой мэдээ