“Булган хотын хавар” урлагийн наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-04-16 18:36:24
Булган /МОНЦАМЭ/ Булган сумын ЗДТГ санаачлан "Булган хотын хавар" урлагийн наадмыг 1 сарын хугацаанд амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа. 
Нийлбэр дүнгээр Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль түрүүлж, Цагдаагийн газар 2-р байранд, Булган сумын 1-р бүрэн дунд сургууль 3-р байранд шалгарлаа. “Булган хангай” МСҮТ, Төрийн банкны салбар, Булган сумын 2-р баг тусгай байр эзлэв.
-Булган сумын ЗДТГ, Соёлын ордон, “Булган мээж” ХХК-тай хамтран  зохион байгуулсан наадам нь иргэдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, өвлөн  уламжлуулах, урлаг соёлын үйлчилгээг нэмэгдүүлж, иргэдийн соёлын үнэлэмжийг дээшлүүлэн сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, "Морин хуур уртын дуу" дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган соёлын биет бус өвийг сэргээх зорилгоо амжилттай хэрэгжүүллээ. Булган суманд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллага, багуудын нийт 600 гаруй иргэд, ажилтан албан хаагчид оролцож үүнээс шилдэг урлагийн тоглолтыг үзэгч түмэндээ хүргэлээ.  
"Булган хотын хавар" урлагийн наадмын гала тоглолт үзэгч, иргэдийн хүсэн хүлээж байсан тоглолт болж, суудал хүрэлцэхгүй байлаа гэж Булган сумын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн М.Жавзмаа ярьлаа.
Булган хотынхон нэг сар шахам үдэш бүр урлагийн тоглолт үзэж, хамт олон найз нөхдийнхөө урлагийг авьяасыг дэмжин тэтгэж байлаа.
М.Батжаргал
Холбоотой мэдээ