Орхон аймагт нэг сая ам. долларын хөрөнгөөр “Аюулгүй ажиллагааны төв” байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт Барилга, хот байгуулалт, Хүнс, хөдөө аж ахуй, Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн дэд сайд нар болон МАН-ын Нарийн бичгийн дарга ажиллалаа. Тэд аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцах үеэр Австри улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар Орхон аймагт “Аюулгүй ажиллагааны төв” байгуулахаар болсон талаарх мэдээллийг Цагдаагийн газрын дарга, хурандаа А.Батбаяр хийсэн юм.
Нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх энэ төвд Цагдаа, Онцгой байдлын газар, Түргэн тусламж, Шүүхийн шинжилгээний алба зэрэг хууль хяналтын байгууллагууд байрлах юм. Ингэснээр гэмт хэрэг, зөрчил, гал түймрийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нэг дор төвлөрөхөөс гадна Түргэн тусламжийн үйлчилгээг иргэдэд богино хугацаанд хүргэх боломж бүрдэнэ гэж аймгийн Засаг дарга Д.Батлут нэмж онцоллоо.
Орхон аймгийн Цагдаагийн газарт барилга байгууламжийн засвар, машин техникийг сайжруулахад шаардлагатай 240 сая, хотын хэмжээнд суурилуулсан камеруудыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахад шаардлагатай 20 сая төгрөгийг орон нутгийн төсөвт тусгажээ.
Эрдэнэт хотод нийтдээ 189 камер суурилуулсан. Одоогоор 120 орчим нь ажиллаж үлдсэн нь эвдэрч, гэмтээд байна. Дээр дурдсан хөрөнгөөр гэмтэлтэй камеруудыг бүрэн засварлах боломжтой гэж аймгийн Цагдаагийн газрын дарга хэллээ.

Б.Оюун-Эрдэнэ