Каннын кино наадамд Н.Кидманы тоглосон 4 кино өрсөлдөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sarnai@montsame.mn
2017-04-17 15:32:03
ПАРИС. /BBC/. Николь Кидманыг шүтэн бишрэгчид ирэх сард Францын Номин эрэг рүү цувах бололтой. Учир нь  түүний тоглосон "The Beguiled", "The Killing of a Sacred Deer", "How to Talk to Girls at Parties" болон "Top of the Lake" цуврал зэрэг дөрвөн уран бүтээл Каннын кино наадамд өрсөлдөж байна. 



Энэ онд Каннын кино наадамд 29 орны 49 уран бүтээл оролцох юм. 

Кино наадмын гол шагналын төлөө Фатих Акины "Aus dem Nichts", Франсуа Озоны "L'amant double", Лина Рэмсигийн "You Were Never Really Here", Андрей Звягинцевын "Нелюбовь", Сергей Лозницагийн "Кроткая", Йоргос Лантимосын "The Killing of a Sacred Deer", Хонг Сан-Сугийн "Geu Hu", Михаэль Ханекегийн "Happy End", Мишель Хазанавичусын "Le Redoutable", Тодд Хейнсын "Wonderstruck", София Копполагийн "The Beguiled", Пон Жон Хогийн "Okja", Корнель Мундруцогийн "Jupiter's Moon", Робин Кампийогийн "120 Battements Par Minute", Наоми Кавасегийн "Hikari", Бен ба Жошуа Сэфди 
нарын "Good Time" зэрэг бүтээлүүд өрсөлдөж байна.



Мөн түүнчлэн Аньес Вардын "Visages, Vilages", Жон Камерон Митчеллын "How to Talk to Girls at Parties", Такаши Мийкегийн "Mugen No Junin" зэрэг бүтээлүүдийг наадмын үеэр толилуулна.





Энэ жилийн хувьд, Барак Обама, Дональд Трамп нарын дүрийг “Тааламжгүй үр дагавар” нэртэй баримтат кинонд харж болох бөгөөд энэ нь найруулагч Аль Горийн 2006 онд хийсэн дэлхийн цаг уурын өөрчлөлтийн талаарх “Тааламжгүй үнэн” гэдэг баримтат киноны үргэлжлэл болон гарч байгаа бүтээл  юм.

Кино наадмыг Арно Деплешений "Ismael's Ghost" кино нээх бол Испанийн найруулагч Педро Альмодовар шүүгчдийн багийг ахалж, жүжигчин Моника Беллуччи наадмын хөтлөгчөөр ажиллах ажээ.


Каннын 70 дах удаагийн олон улсын кино наадам 2017 оны тавдугаар сарын 17-28-нд болно.


Х.Сарнай 
 

Холбоотой мэдээ