Зам тээврийн салбар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангахад анхаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-17 15:57:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХЯ өнөөдөр ээлжит шуурхай хуралдаанаа хийж, салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр холбогдох газруудад чиглэл өглөө.

Тухайлбал салбарын сайд Д.Ганбат хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах хүрээнд нийтийн тээвэр, автозамын хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч, холбогдох судалгаа, тооцооллыг гаргаж танилцуулахыг харъяа байгууллагууддаа үүрэг болгов. Түүнчлэн аялал жуулчлалын улирал эхэлж байгаа тул Хөвсгөл далайд аялж байгаа хөлөг онгоц, завиудад үзлэг, шалгалт хийх, гэрчилгээжүүлэх чиглэлд анхаарах, Хатгал тосгоноос нуурын баруун эрэг хүртэлх автозамын асуудлыг шийдэхэд Сангийн яам, БОАЖЯ-тай хамтран ажиллах үүрэг өгөв.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ