Чанаргүй зээл 3.2 хувиар буурчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл гуравдугаар сарын эцэст 1035.5 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 34.6 тэрбум төгрөг 3.2 хувиар буурсан байна.
Ингэснээр өмнөх оны мөн үеэс 67.6 тэрбум буюу 7.0 хувиар өсчээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.2 хувийг эзэлж, өмнөх сараас 0.3 пункт, өмнөх оны мөн үеэс өөрчлөлтгүй гарсан байна.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл гуравдугаар сарын эцэст 12.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 94.5 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 842.6 тэрбум төгрөгөөр өсчээ.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл гуравдугаар сарын эцэст 995.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 5.3 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 3.1 хувиар өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.8 хувийг эзэлж, өмнөх сараас 0.5 пункт, өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр буурсан үзүүлэлт гарчээ.
Б.Заяа