Аймгийн хүндэт иргэний шагналыг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-04-18 10:18:27
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор Хонгор нутгийн хөгжил дэвшлийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Сүрэнхорын Надмидыг "Аймгийн Хүндэт Иргэн" цол тэмдгээр шагналаа.
С.Надмид гуай улсад 40 шахам жил хими-биологийн багшаар ажиллан, 14 мянга орчим шавьтай болжээ. Бэлтгэсэн шавь нар дундаас Монгол Улсын Төрийн Шагналт эрдэмтэн хоёр, Монгол Улсын Хүний Гавъяат эмч дөрөв, Шинжлэх Ухааны доктор цолтон 16, Хими-Биологийн багш-17, Хүний их эмч-15 төрөн гарсан байна. 
Өдгөө гавьяаны амралтандаа гарсан ч зүгээр сууж чаддаггүй бөгөөд хашаандаа насос бүхий худагтай, төмс, байцаа, манжин, сонгино, лууван тарьж өрхийн хэрэгцээгээ хангах хэмжээний тариаланч болоод болжээ.
                                                                                                                                                                Б.Мөнхзул
Холбоотой мэдээ