Орхон аймагт энэ жил 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-04-19 14:09:44
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажилд нийт 1,7 тэрбум төгрөг баталсан. Уг хөрөнгөөр 83 төсөл хөтөлбөр, арга хэмжээ төлөвлөснөөс одоогийн байдлаар худалдан авах ажиллагааны албанаас нийт 12 тендер цахимаар зарлаад байна.
Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх зарим ажлыг олон нийтийн оролцоотой хийх бөгөөд уг ажилтай холбоотой тендер мөн зарлажээ. Уг тендерт оролцох бүлэг нь 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд түүний 2-3 нь ажилгүй иргэн байна гэсэн шаардлага тавьжээ. Мөн тухайн гүйцэтгэх ажилтай холбоотойгоор бүлгийн нэг иргэн нь мэргэжлийнх байх шаардлагатай ажээ.
Дашрамд дурдахад, 2018 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг одооноос авч эхлээд байна Санал асуулгыг Баян-Өндөр сумын 21 багийн ажлын алба 27 000 өрхөөр орж авна.  
Б.Оюун-Эрдэнэ
 
Холбоотой мэдээ